Хэнтийн нуруунаас эхтэй голуудын урсац бага байна

herlen gol (2)

Цаг уур, орчны шинжилгээний газрын гол мөрний 2017 оны 8 дугаар сарын урсацын прогнозоор гол мөрний сарын дундаж урсацын хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэр голын эх, Хангай нурууны өврөөс усжих Завхан гол, Алтай нуруунаас эх авах Ховд гол мөн Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дунджаас 10-60 см ахиу харин Орхон голын нийт уртын дагууд мөн Хэнтийн нуруунаас усжих Туул, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Хэрлэн, Халх зэрэг голуудын хувьд олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна.

Хэдийгээр ихэнх томоохон гол мөрний усны түвшин 8 дугаар сарын олон жилийн дунджаас бага байх хэдий ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой. Иймд гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж, хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосон бууж суурьшихгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөж байна.

Зарим томоохон гол мөрний 8 дугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэд үзүүлэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *