Халхын хэцүү То вангийн мэндэлсний 220 жилийн ойг тэмдэглэнэ

Tovan

Халхын хэцүү ван хэмээн алдаршсан То вангийн мэндэлсний 220 жилийн ой энэ жил тохиож байна.
Эдийн засгийн шинэтгэгч, аж төрөхүйн ухааныг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн Бат-Очирын Тогтохтөрийн мэндэлсний 220 жилийн ойг энэ сарын 11-нээс 20-ны өдрүүдэд Дорнод аймгийн төв болон Халхгол суманд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Ойг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ.

Түүхэнд “Халхын хэцүү То ван” хэмээн мөнхрөн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр 1797 оны есдүгээр сарын 15-нд Сэцэнхан аймгийн Илдэнхошууны нутаг “Сангийн далай” гэдэг газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. Тухайн цаг үеийнхээ хамгийн сийрэг сэргэлэн ухаантай, төрт ёсны утга зорилгыг дээдлэн эрхэмлэдэг байсан аугаа энэ хүн хоёр зууны тэртээх Монгол Улсын төрийн болон эдийн засгийн тусгаар тогтнолын үндсийн үндэс нь, “Монгол хүнийг өв тэгш гэгээрүүлэн хөгжүүлж, аж байдлыг нь бүхий л талаар өөд татах явдал” хэмээсэн мэргэн сургаалаа айлдаж, түүнийгээ ард түмний амьдралд хэрэгжүүлэн, мөнхжүүлэх үйлсээрээ дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Ойн хүрээнд Халхгол суманд баяр наадам зохион байгуулах бөгөөд Вангийн цагаан уулын тахилга, Их бурхантын тахилга, Их бурхантын сүмийн шав тавих ёслол, Түмэн адууны баяр, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.

БАТ-ОЧИРЫН ТОГТОХТӨР ВАНГИЙН МЭНДЭЛСНИЙ 220 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

08 дугаар сарын 11-ний өдөр
Халхгол сумын нутаг дахь Вангийн Цагаан ууланд:
05.00-07.00 Вангийн Цагаан уулын тахилга
07.00-14.00 Азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан
12.00-14.00 Бөхийн барилдаан
12.00-14.00 Шагайн харваа
15.00-16.00 Шагнал гардуулах
16.00-17.00 Уул овоо тахих зан үйлийн ач тусын талаар айлдвар
17.00-19.00 Урлагийн тоглолт /Сумын соёлын төв/

08 дугаар сарын 13-ны өдөр
Халхгол сумын төвд:
19.00-21.00 “Сүлдэт хийморь” Алтан гадас одонт аймгийн Хөгжимт драмын театрын хүндэтгэлийн тоглолт
/Сумын соёлын төвд/

08 дугаар сарын 14-ний өдөр
Халхгол сумын нутаг дахь Их бурхантад:
05.00-07.00 Их бурхантын тахилга
07.00-09.00 Их бурхантын тахилын сүмийн шав тавих ёслол

Халхгол сумын төвд:
06.00-09.00 Хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан
11.00-13.00 Бат-Очирын Тогтохтөр вангийн мэндэлсний 220 жилийг тэмдэглэх баяр наадмын нээлт
13.00-16.00 Үндэсний бөхийн барилдаан
13.00-16.00 Үндэсний сурын харваа
15.00-16.00 Дааганы уралдаан
17.00-18.00 Баяр наадмын хаалт /Шагнал гардуулах/
21.00-23.00 Үдшийн цэнгүүн Аймгийн Хөгжимт драмын театр, Сумын соёлын төвийн хамтарсан тоглолт
/Ялалт музейн гаднах задгай талбайд/

08 дугаар сарын 15-ны өдөр
Халхгол сумын “То ван” морин спорт, уяачдын холбооны 10 жилийн ойд зориулсан “Түмэн адууны баяр”
/Тусгай хөтөлбөрөөр зохион байгуулагдана./

08 дугаар сарын 18-ны өдөр
Аймгийн төв Чойбалсан хотод:
10.00-17.00 цагт Бат-Очирын Тогтохтөр вангийн мэндэлсний 220 жилийн ойн “Эрдэм шинжилгээний бага хурал” /Төв номын санд/

08 дугаар сарын 20-ны өдөр
Халхгол суманд:
10.00-19.00 Эрдэм шинжилгээний бага хурлын үргэлжлэл
/тусгай хөтөлбөрөөр/

One Response to Халхын хэцүү То вангийн мэндэлсний 220 жилийн ойг тэмдэглэнэ

  1. Like

    Золоо
    2017 08.03 at 09:58
    Reply

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *