“Дорнын гоёл-2017″ үндэсний хувцас загварын уралдаан болно

1933344697 (1)

Үндэсний баялаг бүтээгчдийг дэмжин олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт уран бүтээлчдийг тодруулдаг “Дорнын гоёл-2017″ үндэсний хувцас загварын уралдааныг энэ сарын 10-нд Чойбалсан хотод зохион байгуулна.
Тав дах жилдээ зохион байгуулж байгаа уг уралдаанаар оролцогчид үндэсний хувцасны уламжлалт өв соёлыг хадгалан өвлүүлэх, үйлдвэр эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, харилцан туршлага солилцдог уламжлалтай. Уралдаан үндэсний, гоёлын, өдөр тутмын хувцас загвар гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд одоогоор аймгийн төвөөс 10 гаруй загвар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Алтан-эмээл, Амгаланбаатар хотоос мөн загвар зохион бүтээгчид оролцохоор бүртгүүлжээ. Энэ удаагийн уралдаан нь хувцас судлаач нарын дунд “Эрдэм шинжилгээний бага хурал” явуулж байгаагаараа онцлог юм. Уралдааныг Аймгийн Засаг Даргын Тамгын газар, Аймгийн “Оёдолчдын холбоо” хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *