Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэрээ байгуулав

малчин

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баян-Уул, Цагаан-Овоо, Баянтүмэн, Чойбалсан, Чулуунхороот сумын 25 малчин өрхөд, нийт 125,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх гэрээг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс малчидтай байгууллаа. Хөтөлбөрийн шаардлагын дагуу төсөлд 18-40 насны, хөдөлмөрийн чадвартай гишүүний тоо 2, богт шилжүүлснээр 50-150 толгой малтай, өөрийн гэсэн хашаа саравч, худаг ус, өвөлжөө хаваржаатай өрхийг сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцэн сонгож, сонгосон өрхийг газар дээр нь очиж шаардлагын дагуу шалгасны үндсэн дээр эдгээр өрхийг сонгож гэрээ байгууллаа. Малчид нь мал маллах арга ухааны талаар мэдлэг чадвар эзэмших, мал маллах арга ухаанд суралцаж бие дааж хувиараа фермерийн аж ажуйг хөгжүүлж ажлын байр нэмэгдүүлэх чадвартай байх нь гол үзүүлэлт бөгөөд малчин өрхийн төсөлд хуваарилагдсан хөрөнгийн 80 хувийг сайн үүдрийн, өндөр ашиг шимтэй малаар малжуулахад, 20 хувийг бизнест сургах, туршлага судлах зэрэг үйл ажиллагаанд зарцуулах юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *