Түргэн цагаан нуурын хөвөөнөө Тоонто тайлаа

IMG_8102

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Тоонотын баяр-2017” наадам 07 сарын 21-ны өдөр тус багийн Түргэн цагаан нуурын хөвөөнд өргөн дэлгэр болж өнгөрлөө.
Уг наадмыг Буриад зоны төрсөн гэрийн бууц, тоонто тайх ёсны уламжлал дээр үндэслэж, 2005 онд тус багийн Баавай нар анх санаачилсан бөгөөд “Тоонотын баяр” болгон 2 жил тутам зохион байгуулдаг уламжлал тогтжээ.
IMG_7970
“Тоонотын баяр-2017” долоо дахь удаагийн наадмын нээлтийн үйл ажиллгаанд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрэлбаатар, сум, багийн удирдлагууд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Наадмын үйл ажиллагаа Туг залан, Тоонто тайх ёслолоор эхэллээ.
IMG_8103
Мөн үеэр тус багийн иргэн Н.Энхтайван Хөдөлмөрийн хүндэт медаль, Хүнс, хөдөө аж ахуйн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр өндөр настан Д.Долгорсүрэн, Р.Дуламсүрэн, С.Санжаажамц, аймгийн Засаг даргын болон бусад шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнасныг гардуулан өглөө.
IMG_8111
Тоонотын баярын сурын харваа Баяндун сумын харьяат Буриад сурын спортын мастер, үндэсний сурын спортын дэд мастер Д.Дугарсүрэнгийн нэрэмжит бөгөөд үндэсний бөхийн барилдааныг энэ жилээс Улз хошууны ууган тэргүүн бөх Гарамын Жигжидийн нэрэмжит болгосон нь энэ удаагийн наадмын нэгэн онцлог байв.
IMG_8116IMG_8121IMG_8104IMG_8049IMG_7991
IMG_8095IMG_8074

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *