Өнөөдөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 жилийн ойн баяр тохиож байна

IMG_0074

ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги байгуулагдсаны 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Баярын хурлын үйл ажиллагаанд Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн,Зэвсэгт хүчний Хуурхай замын цэргийн командлалын штабын дарга бригадын генерал Б.Ганбаатар, Монгол улсаас ОХУ-д суух цэргийн атташе бригадын генерал Г.Энхбаатар, БХЯ-ны улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа С.Ганбямба, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр ЗХЖШ-ын бодлого стратегийн газрын орлогч дарга Ө.Эрдэнэ-Очир, ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Нэргүй болон албаны төлөөлөгчид оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

IMG_0090

Баярын хурлын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чойбалсан цэргийн хүрээний дарга, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч Ж.Өсөхбаяр Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг гардуулан өгсөн бөгөөд анги байгуулагдсаны ойн тохиож байгаа албан хаагчдад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, ангийн захирагчийн тушаалаар шагнал гардууллаа.

IMG_0061

Баярын хуралд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ Бид түүхэн уламжлал өнөөгийн үүргээ эрхэмлэн Зэвсэгт хүчний анги салбаруудтай бүх талаар хамтран ажиллах сайхан жишиг тогтоосон төдийгүй цаашид улам ойр дотно, үр дүнтэй өгөөжтэй ажиллахад бэлэн байна. Эх орны эрэлхэг дайчдаа дэмжсээр байхаа аймгийн Батлан хамгаалах газрын даргын хувьд итгэл төгс илэрхийлье” гэв. Энэ үеэр аймгийн зүгээс 20 жилийн ойн баяраа тэмдэглэж буй Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хамт олонд иж бүрэн цахилгаан хөгжмийн зэмсгийг гардуулан өглөө.

IMG_0113 IMG_0133 IMG_0135 IMG_0136

 

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *