Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийн талаарх цахим хурал боллоо

IMG_0016

“МУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал  оролцоог хангах тухай” УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хүрээнд “Улсын Их Хурлын ажлын хэсгээс 21 аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудтай цахим хурал зохион байгууллаа.

Цахим хуралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Засаг дарга М.Бадамсүрэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид, аймгийн төрийн захиргааны байгууллагын дарга нар  оролцов.

Улсын Их Хурлын ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж,  төслийн талаар иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийг зохион байгуулах чиглэл өглөө.

Энэхүү хэлэлцүүлгийг Дорнод аймгийн сум, багийн түвшинд 8 сард багтаан зохион байгуулна.

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *