Баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газрууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллалаа

IMG_6620Аймгийн баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газрууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаа.

Цагдаагийн газар

Цагдаагийн газрын хэмжээнд 2017.07.09–11-ыг дуусталх хугацаанд иргэд байгууллагаас  жижүүрийн албанд нийт 57 дуудлага мэдээлэл хүлээн авсан. Үүнд:

- Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 9,

- Зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 38,

- Бусад төрлийн дуудлага 10 /дуудлага буцаагдсан, очиход байхгүй, ар гэрт нь хүлээлгэн өгсөн гэх мэт дуудлагууд байна./

Эрүүл мэндийн газар

Баярын өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудаар 2017.07.10–15-ны өдрүүдэд  нийт 1274 хүн үйлчлүүлснээс БОЭТ-ийн хүлээн авах тасгаар 70.6 %, Сум дундын эмнэлэг болон сум өрхийн  эрүүл мэндийн төвүүдэд  29.4 % үйлчлүүлсэн байна.

Баярын өдрүүдэд Түргэн тусламжийн дуудлага нийт 455 хүлээн авч тусламж үзүүлснээс БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасаг 61%, Сум дундын эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвүүд 39% үзүүлсэн. Нийт дуудлагын 74.5% насанд хүрэгчдийн, 25.3% хүүхдийн, 2.6% хордлого, 3.9% осол гэмтлийн дуудлага эзэлж байна.

Зам тээврийн осол 11 тохиолдол, Мориноос унасан 5, Түлэгдэлт 2,  Хугарал 9,  Хордлого 12 тохиолдол бүртгэгдсэн байна.

Баярын өдрүүдэд нийт 49 эх амаржсан. Үүнээс хүү-20, охин-29 тус тус мэндэлсэн.

Онцгой байдлын газар

Аймгийн Онцгой байдлын газар нь 2017.07.09–17-ны өдрүүдэд нийт 368 албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажилласан.

Энэ хугацаанд галын дуудлага 1, сураггүй алга болсон 1 дуудлага хүлээн авч шийдвэрлэн ажилласан. Баяр наадмын өдрүүдэд гамшиг, аюулт үзэгдлийн онц ноцтой дуудлагагүй тайван байсан.

Худалдаа үйлчилгээний чиглэлээр

Баяр наадмын үеэр  хоол үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэх 12 аж ахуйн нэгж, 25 иргэн, хүнсний худалдаа эрхлэх 34 иргэн, сугалаа, тоглоом, хүнсний биш барааны худалдаа эрхлэх 33, нийт 12 аж ахуйн нэгж, 92 иргэн буюу 104 объектод баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ үзүүлэх “түр зөвшөөрөл”-ийг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас олгосон.

Түр зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний цэгээс гадна гэрийн  хуушуур 18 иргэн, хорхог 3, ус ундаа,  айраг 4, хүнсний худалдаа 11, нийт 36 иргэн зохих зөвшөөрөлгүй зориулалтын бус газарт /гэрээр/ хийж, худалдаалсныг хориглож, уг бүтээгдэхүүнийг буцааж татан авахуулсан ба чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй 106 ширхэг хуушуурыг хурааж, газар дээр нь устгах арга хэмжээ авлаа.

Хоолны 30 гэрийн хуушуур хайрч буй тосыг газар дээр нь түргэвчилсэн байдлаар шалгадаг Франц улсад үйлдвэрлэсэн “FOM-320” маркийн багажаар тухай бүр нь шинжилж, шаардлага хангахгүй 10 хоолны гэрийн тосыг солиулах арга хэмжээ авч ажилласны үр дүнд хоол хүнснээс гаралтай хордлого, халдварт өвчин гараагүй байна.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *