Аймгийн баяр наадмын шагайн харвааны тойм

IMG_2601Аймгийн баяр наадмын шагайн харвааг Багийн харваа, Насанд хүрэгчдийн цуваа харваа, Ахмадын цуваа харваа, Хүүхдийн харваа гэсэн 4 төрлөөр зохион байгуулсан. Шагайн харваанд Хэрлэн, Хөлөнбуйр, Сэргэлэн, Чойбалсан зэрэг сумдын нийт 150 харваачид оролцон цэц мэргэнээ сорин өрсөлдсөн. Төрөл тус бүрд байр эзэлсэн харваачдыг танилцуулбал:

Багийн харвааны төрөлд:

1-р байранд аймгийн гоц мэргэн Д.Энхбаатар ахлагчтай  Хэрлэн сумын “Дөл” баг

2-р байранд аймгийн гоц мэргэн Ж.Баярбаатар ахлагчтай Сэргэлэн сумын баг

3-р байранд аймгийн гоц мэргэн Ч.Эрдэнэбаатар ахлагчтай Чойбалсан сумын баг

Насанд хүрэгчдийн цуваа харвааны төрөлд:

1-р байранд Хөлөнбуйр сумын харваач, аймгийн гоц мэргэн Ц.Батбаяр

2-р байранд Сэргэлэн сумын харваач, аймгийн гоц мэргэн З.Ариунтамир

3-р байранд Чойбалсан сумын харваач, аймгийн гоц мэргэн Ч.Эрдэнэбаатар

Ахмадын цуваа харвааны төрөлд:

1-р байранд Хэрлэн сумын харваач Ц.Отгонбаяр

2-р байранд Хэрлэн сумын харваач Б.Цэрэн-Иш

3-р байранд Хэрлэн сумын харваач М.Долгорсүрэн

Хүүхдийн харвааны төрөлд:

1-р байранд Чойбалсан сумын харваач Э.Мандуул

2-р байранд Чойбалсан сумын харваач О.Есүхэй

3-р байранд Чойбалсан сумын харваач Б.Мөнхбат

Тусгай байранд Хөлөнбуйр сумын харваач С.Цэрэнтогтох

Тусгай байранд Чойбалсан сумын харваач Б.Дөлгөөн

Аймгийн баяр наадмаар 2016 оны амжилтаараа аймгийн “Гоц мэргэн” цолны болзлыг хангасан Чойбалсан сумын харьяат Д.Энхболд, Чойбалсан сумын харьяат Ч.Эрдэнэбаатар, Сэргэлэн сумын харьяат З.Ариунтамир зэрэг нийт 3 харваачид аймгийн цол хүртсэн.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *