Ардын хувьсгалын 96 жил, аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны тойм

IMG_6700

Ардын хувьсгалын 96 жил, аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааныг Баянтүмэн сумын морин уралдааны газарт амжилттай зохион байгуулж 6 нас, эрлийз 2 насны нийт 478 толгой хурдан хүлгүүд уралдсан юм. Аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд нийт 180 хүүхэд иж бүрэн хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй давхардсан тоогоор 478 хурдан морь унаж уралдуулсан. Айрагийн тавд орсон хурдан морьдын уяачдыг танилцуулбал:

а.Азарга насанд 61 азарга бүртгэгдэж гарааны зүг мордсон.

Түрүү магнайд Хэрлэн сумын уяач М.Одбаярын “Хүрэн”

Аман хүзүүнд Хөлөнбуйр сумын уяач Э.Өсөхжаргалын “Хүрэн халзан”

Айргын гуравт Хэрлэн сумын уяач Э.Бат-Эрдэнийн “Хүрэн”

Айргын дөрөвт Баянтүмэн сумын уяач Б.Наранбаатар “Хонгор”

Айргын тавд Хэрлэн сумын уяач С.Нэргүйбаатар “Хар халзан” тус тус хурдалсан.

б.)Их насанд 69 морь бүртгэгдсэнээс үүлдэрлэг байдлыг тогтоох комиссын шийдвэрээр 2 морь хасагдаж нийт 67 морь гарааны зүг мордсон.

Түрүү магнайд Хэрлэн сумын уяач О.Одсүрэнгийн “Хар”

Аман хүзүүнд Баянтүмэн сумын уяач Г.Ганхуягын “Бор”

Айргын гуравт Хэрлэн сумын уяач С.Галтын “Бор”

Айргын дөрөвт  Хэрлэн сумын уяач С.Галтын “Шарга”

Айргын тавд Хэрлэн сумын уяач М.Бадамсүрэнгийн “Хүрэн” тус тус хурдалсан.

в.)Соёолон насанд 68 соёолон бүртгэгдсэнээс үүлдэрлэг байдлыг тогтоох комиссын шийдвэрээр 1 соёолон хасагдаж нийт 67 соёолон гарааны зүг мордсон.

Түрүү магнайд Хэрлэн сумын уяач Э.Бат-Эрдэнэгийн “Хүрэн”

Аман хүзүүнд Матад сумын уяач П.Гэрэлбаатарын “Хүрэн”

Айргын гуравт Баян-Уул сумын уяач Б.Бямбажавын “Хул”

Айргын дөрөвт Хэрлэн сумын уяач Г.Чинбатын “Бор”

Айргын тавд Архангай аймгийн Баятцэнгэл сумын уяач Д.Дүгэрсүрэнгийн “Хул” тус тус хурдалсан.

г.)Хязаалан насанд 91 хязаалан бүртгэгдсэнээс үүлдэр байдлыг тогтоох комиссын шийдвэрээр 3 хязаалан хасагдаж нийт 87 хязаалан уралдааны замд гарсан.

Түрүү магнайд Хэрлэн сумын уяач Н.Атарбатын “Зээрд”

Аман хүзүүнд Хэрлэн сумын уяач С.Нэргүйбаатарын “Ембүү хүрэн”

Айргын гуравт Баянтүмэн сумын уяач Т.Эрдэнэбаярын “Бор”

Айргын дөрөвт Чойбалсан сумын уяач Ч.Анхбаатарын “Саарал”

Айргын тавд Хэрлэн сумын уяач Б.Пүрэвсүрэнгийн “Саарал” тус тус хурдалсан.

д.)Шүдлэн насанд 85 шүдлэн бүртгэгдсэнээс үүлдэр байдлыг тогтоох комиссын шийдвэрээр 10 шүдлэн хасагдаж нийт 75 шүдлэн уралдааны замд хурдалсан.

Түрүү магнайд Улаанбаатар хотын уяач Эрдэнэбаярын “Хүрэн”

Аман хүзүүнд Хэрлэн сумын уяач Х.Насанбатын “Цавьдар халзан”

Айргын гуравт Хэрлэн сумын уяач Д.Батсуурын  “Халтар”

Айргын дөрөвт Баянтүмэн сумын уяач Ж.Болдын “Зээрд”

Айргын тавд Баянтүмэн сумын уяач Ж.Санчиндоржийн “Хүрэн” тус тус хурдалсан.

е.)Даага насанд 84 даага бүртгэгдсэнээс үүлдэрлэг байдлыг тогтоох комиссын шийдвэрээр 12 даага хасагдаж нийт 72 даага уралдааны замд хурдалсан.

Түрүү магнайд Матад сумын уяач П.Гэрэлбаатарын “Ухаа”

Аман хүзүүнд Хэрлэн сумын уяач Б.Намнандоржын “Цавьдар”

Айргын гуравт Цагаан-овоо сумын уяач С.Ганзоригын  “Хээр”

Айргын дөрөвт Чулуунхороот сумын уяач Г.Бадар-Ууган “Саарал”

Айргын тавд Матад сумын уяач Б.Гантулгын “Буурал” тус тус хурдалсан.

ё.Эрлийз их насанд 7 морь бүртгэгдэж уралдааны замд хурдалсан.

Түрүү магнайд Хэрлэн сумын уяач С.Жадамбаагийн “Хээр”

Аман хүзүүнд Хэрлэн сумын уяач А.Хүрэлбаатарын “Халтар”

Айргын гуравт Баянтүмэн сумын уяач З.Зоригтбаатарын  “Од хүрэн”

Айргын дөрөвт Баянтүмэн сумын уяач Ж.Отгонбадамын “Саарал халзан”

Айргын тавд  Хэрлэн сумын уяач Ж.Дамдинжавын  “Ухаа” тус тус хурдалсан  байна.

ж.Эрлийз даага насанд 14 даага бүртгэгдэж уралдааны замд хурдалсан.

Түрүү магнайд Хэрлэн сумын уяач М.Бадамсүрэнгийн “Хээр”

Аман хүзүүнд Хэрлэн сумын уяач Ч.Ариунболдын “Халтар”

Айргын гуравт Хэрлэн сумын уяач С.Галтын  “Хар”

Айргын дөрөвт Чойбалсан сумын уяач А.Түвшинтөгс “Бор халзан”

Айргын тавд  Хэрлэн сумын уяач Б.Намнандоржийн “Хүрэн халзан” тус тус хурдалсан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *