18486374_1342191489208729_8451996774153925242_n

“Алтан дөрөө-2017” наадам болно

Үзэмчин ардын соёл урлаг, спортын “Алтан дөрөө-2017” тав дахь удаагийн наадам 07 сарын 22, 23-ны өдрүүдэд Дорнод аймгийн Баянтүмэн суманд болно.

Наадамд Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Улаанбаатар хотын Үзэмчин судлалыг дэмжих нийгэмлэгийн салбар зөвлөлийн төлөөлөл оролцоно.

Үзэмчин зан үйлийн давтагдашгүй өвийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх, сурталчлах, авьяастныг тодруулах уламжлалтай уг наадмыг 2005 оноос эхлэн Үзэмчин судлалыг дэмжих нийгэмлэгээс санаачилан аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр гурван жилд нэг удаа зохион байгуулж тогтсон.
Дөрөв дэх удаагийн буюу “Алтан дөрөө-2014” наадмыг Дорнод аймгийн Сэргэлэн суманд зохион байгуулж байсан билээ.
“Алтан дөрөө-2017” наадмын хөтөлбөр:
  • 07 дугаар сарын 21-ний өдөр /Баянтүмэн суманд/
15.00-19.00 Зочид төлөөлөгчдийг хүлээн авах
20.00-22.00 Үдшийн цэнгүүн
  • 07 дугаар сарын 22-ны өдөр /аймгийн төвд/
10.00-11.00 Аймгийн Музей, үзэсгэлэн үзэх
11.00-12.00 “Үзэмчин ястны түүх соёл, зан үйл” сэдэвт АХА тэмцээн /аймгийн ХДТ-т/
13.00-17.00 Үзэмчин ардын урлагийн наадам /аймгийн ХДТ-т/
17.30-19.00 Аймгийн ХДТ,  Өвөрмонголын уран сайханчдын хамтарсан тоглолт /аймгийн ХДТ-т/
  • 07 дугаар сарын 23-ны өдөр /Баянтүмэн суманд/
07.30-09.30 Соёолон насны хурдан морины уралдаан
10.00-11.00 Наадмын нээлт /Тусгай хөтөлбөрөөр/
11.00-16.00 Үзэмчин бөхийн барилдаан
11.00-16.00 Үзэмчин сурын харваа /эрэгтэй/
11.00-16.00 Шагайн харваа
11.30-12.00 Хос морьтон залуусын шалгаруулалт
12.00-12.30 Үзэмчин ястны хувцасны шалгаруулалт
13.00-15.00 Жороо морины уралдаан
16.00-17.00 Шагнал гардуулах ёслол /Хаалтын ажиллагаа/
19.00-22.00 Үдшийн цэнгүүн /Баянтүмэн суманд/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *