IMG_6641

Аймгийн баяр наадмаар сур харвааны найман цолтон шинээр төрлөө

Ардын хувьсгалын 96 жил-Үндэсний их баяр наадам, Төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Дорнод аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын сурын харвааны төрөлд “Аймгийн өсөх идэр мэргэн”-2, “Аймгийн мэргэн”-4, “Аймгийн Гарамгай харваач”-2 шинээр төрөн гарлаа.

“Хүүхдийн сурын харваа”-ны эрэгтэй төрөлд 22 онож түрүүлсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат П.Нямсүрэн, эмэгтэй төрөлд 22 онож түрүүлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат А.Тамир нар “Аймгийн өсөх идэр мэргэн” цол,

Буриад сурын харвааны эрэгтэй төрөлд 54 онож түрүүлсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Б.Мөнхбамбар, эмэгтэй төрөлд 48 онож түрүүлсэн Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Б.Байгальмаа, Халх сурын харвааны эрэгтэй төрөлд 33 онож түрүүлсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Б.Энхбат, эмэгтэй төрөлд 28 онож түрүүлсэн Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Д.Ханддулам нар “Аймгийн мэргэн” цол,

Халх сурын харвааны эрэгтэй төрөлд 31 онож дэд байранд шалгарсан Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Б.Батбаяр, эмэгтэй төрөлд 26 онож дэд байранд шалгарсан Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Х.Солонго нарт “Аймгийн Гарамгай харваач” цолны болзлыг тус тус хангалаа.

 

ДОРНОД АЙМГИЙН СУРЫН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *