“Нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх төв” үүдээ нээлээ

IMG_0274

2017 он “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”, Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Бүтээлч ажил өрнүүлэх” аяны хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх төв”-ийг БОЭТ-ийн ажиллагсдын хүчээр засвар хийн тохижуулж өнөөдөр нээлтээ хийлээ.  Арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, БОЭТ-ийн захирал А.Должин нар болон эмнэлгийн байгууллагын албан хаагчид оролцлоо.

IMG_0289

“Нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх төв” нь Хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, өсвөр үе залуучуудад эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой үйл ажиллагаа явуулах бөгөөд БОЭТ-ийн Б корпусын 2-р давхарт байрлаж байна.

Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өөрийн орон нутгийн иргэдийн өвөрмөц хэрэгцээнд үндэслэж зөв,  тогтвортой, үр ашигтай явуулахын төлөө манай аймаг 2014 оноос эхлэн *Хүн амын эрүүл мэнд* хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтэнд орон нутгийн хөгжлийн сангаас 2016 онд 80 сая, 2017 оны эхний 6 сарын байдлаар 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.

Та бүхнийгээ энэ төвийн байнгын үйлчлүүлэгч нь байж, Үрэлгэн зардалтай эмнэлгийн тусламж үйлчилгээнээс зардал багатай нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран оролцогч байхыг уриалж байна.

Урьдчилан сэргийлж болох өвчлөлийг багасгах зорилготой цогц арга хэмжээг үр дүнд Явуулын эмнэлгээр 2015 онд 771 иргэд  үзүүлж байсан бол 2016 онд 7377  иргэд үзүүлсэн нь өмнөх оноос 9 дахин нэмэгдсэн, донорын тоо 186-аар нэмэгдэж, сүрьеэгийн өвчлөл 10000 хүн амд 15.7 промилл болж буурсан, БЗДХалдварт өвчлөл өнгөрсөн онтой харьцуулахад 268 тохиолдол буюу 10000 хүн амд 37.2 промилиор буурсан, тэмбүүгийн өвчлөл  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 101 тохиолдол буюу 10000 хүн амд 13.8 промилиор буурсан,  эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаанд нийт 298189 иргэн хамрагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 23303 хүнээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

IMG_0287 IMG_0288

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *