Хилийн манаанд зогсож буй хилчин эмэгтэйчүүдтэй хамтран ажиллaлаа

19748707_1868078596848119_258220940089768939_n

Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүүхэд гэр бүл, залуучууд хөгжлийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран Халхгол суманд дахь Хилийн 0198 дугаар ангийн эмэгтэйчүүд буюу цэргийн байгууллагын ажилтнуудын ар гэрийнхэн болон ажилгүй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаарх мэдээлэл зөвлөгөө, бизнес эрхлэлтийн “Бизнес санаагаа хөгжүүлэх” сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 80 иргэн оролцлоо. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас алс хол /360 км зайтай/ газарт амьдран суудаг ч аймгийн төвд очсон тохиолдолд манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй бөгөөд төсөл боловсруулах зөвлөгөөгөөр үнэ төлбөргүйгээр байнга хангаж байх болно гэдгийг мэдээллэж, идэвхитэй оролцсон суралцагчдад төсөл боловсруулах гарын авлага, тараах материал өгч ажиллалаа. Тухайн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Халхгол суманд дахь Хилийн 0198 дугаар ангийн Хурандаа н.Эрдэнэчулуун захирагчтай хамт олонд баярлалаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *