Дорнод аймаг дахь Зүүн бүсийн ахмад настны асрамж үйлчилгээний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо

IMG_0460

Дорнод аймаг дахь Зүүн бүсийн ахмад настны асрамж үйлчилгээний төвийн шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр 3-р багийн нутаг дэвсгэрт боллоо. Ёслолын ажиллагаан МУ-ын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Мөнхгэрэл болон аймгийн ахмадуудын төлөөлөл оролцлоо. Зүүн бүс дэхь аймгийн асрамжийн газар нь одоогоор 8 ажилтан, 18 асруулагчтай үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Хэнтий аймгаас 2, бусад нь Дорнод аймгийн иргэд байдаг байна. Тус төвийн нийт байрны талбай 597,5м2 бөгөөд ашиглалтын талбай 525,5м2 байдаг. Одоогоор асруулагч нарын 6 болон ариун цэвэр, эмч угаалга, гал тогоо, нийгмийн ажилтны өрөөтэй. Энэхүү асрамжийн төвийн барилга нь 1945 оны нэгдүгээр сард ашиглалтад орсон 70 жил ашиглагдаж буй барилга юм.

IMG_0014

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч “Барилга байгууламжийн ашиглалтыг шалгах хяналтын хуудас”-ны хүрээнд хяналт шалгалт хийснээр Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн  дүгнэлтээр их эрсдэлтэй үнэлэгдэж барилгын ашиглалтыг бүр мөсөн зогсоох, цаашид ямар нэгэн зориулалтаар ашиглахгүй байх, шинэ барилга төлөвлөх зэргээр шаардлагатай арга хэмжээг ажиллах нь зүйтэй гэж дүгнэжээ. Иймээс асрамж үйлчилгээний төвийг шинээр барих шаардлага гарч улсын төсвөөс 320 сая төгрөг төсөвлөж, аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэн, барилгын ажлыг “Мана-Хаус” ХХК гүйцэтгэгчээр ажиллахаар болж энэ шавь тавих ёслол боллоо.

Барилгын ажил 07-р сарын 1-аас нэгнээс эхлэн энэ ондоо ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллах юм.

IMG_0429 IMG_0430 IMG_0432

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *