“Япон улс, Шиманэ муж – Зүүн хойд Азийн харилцааны жигүүр 2017” хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

19251064_10154447479152397_1036608934_n

Зүүн хойд Азийн бүс нутгийн залуучуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг нэмэгдүүлэх, Зүүн хойд Азийн бүс нутгийн шинэ харилцааг бий болгох зорилгоор “Байгаль орчин” сэдвийн хүрээнд Япон улсын Шиманэ мужийн захиргаанаас Зүүн хойд Азийн бүс нутгийн залуучуудын солилцооны хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Зохион байгуулах хугацаа: 2017 оны 8 дугаар сарын 18-23-ны өдөр

Оролцох хүний тоо: Орон нутгаас 1 оролцогчийн япон хэлний чадвар зэргийг харгалзан оролцуулна. Хөтөлбөрт хамрагдах эсэх тухай эцсийн шийдвэрийг Шиманэ мужийн Хүрээлэн буй орчны газар гаргана.

Бүрдүүлэх материал:

  1. Оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар,
  2. Боловсролын гэрчилгээ /дунд, дээд сургуулийн/,
  3. Хувийн танилцуулга /япон хэлээр бичих/,
  4. 4. Япон хэлний түвшинг тодорхойлсон баримт бичиг,

Бүрдүүлэх материал хүлээн авах хугацаа: 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүлээн авч, сонгон шалгаруулалтыг 6 дугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна.

Бусад тавигдах шаардлага:

-         Арга хэмжээ зөвхөн япон хэлээр явагдах ба санал бодол солилцох, хэлэлцүүлэг хийх тул оролцогчид япон хэлтэй байх шаардлагатай.

-         Оролцогч нь 18-30 настай байх (2017 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар)

Зардал:

-         Монгол улсаас Шиманэ муж хүртэлх унааны зардлыг оролцогч тал өөрөө хариуцна.

-         Шиманэ мужид болох арга хэмжээний хугацаанд гарах зочид буудал, хоол, унааны зардлыг зохион байгуулагч тал хариуцна.

-         Шиманэ мужид очиход зөвхөн доор заасан газарт оролцогчдыг тосох болон үдэх боломжтой. Үүнд: Юнаго (Yonago), Ицумо (Izumo) нисэх онгоцны буудлууд, JR галт тэрэгний Мацуэ (Matsue) буудлаас тосох болон үдэх боломжтой.

Холбоо барих утас: 70582033 /Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /

Арга хэмжээний хөтөлбөр

Агуулга

Байрлах газар

8/18

Үдээс хойш

Шиманэ мужийн Мацуэ хотод ирэх (Хөтөлбөр эхлэх)Хүлээн авалт

Оролцогчид өөрсдийгөө танилцуулах, Шиманэ мужийг танилцуулах

Танилцах үйл ажиллагаа

 

Шиманэ мужийн Мацуэ хот дахь “Sunlake” зочид буудалд байрлана.

8/19

Үдээс өмнө

Үдээс хойш

Япон айлд байрлах тухай танилцуулахТанилцах арга хэмжээ, япон айлд байрлах

Шиманэ мужид

8/20

1  хоног

Япон айлд байрлах

Шиманэ мужид

8/21

Үдээс өмнө

Үдээс хойш

Хоттой танилцах 

Соёлтой танилцах

Кутэжи буудалд байрлах

8/22

Үдээс өмнөҮдээс хойш Багийн үйл ажиллагааСанал бодол солилцох хэлэлцүүлэг

Үдэлтийн арга хэмжээ

Мацуэ хот дахь Шиманэ мужийн Олон улсын сургалтын төвд байрлана

8/23

Үдээс өмнө

Арга хэмжээ дуусах

※   Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

※    8 дугаар сарын 19-ний өдөр танилцах үдэшлэгийн үеэр улс орон бүрээс оролцогчид урлагийн номер үзүүлж оролцох хэрэгтэй. Өнгөрсөн жил дуу, бүжиг, хөгжим тоглох зэрэг урлагийн номер үзүүлж байсан.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *