“Онон-бороо” экспедиц 05-р сараас хойш 17 удаа үүлэнд зориудаар нөлөөлжээ

p1bdvjvr06663u5g1cvejgh14h71
 Дорнод аймаг 2014 оноос хойш үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах ажлыг Орон нутгийн төсвийн хөрөнгөөс санхүүжүүлж, аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын “Онон бороо экспедиц”-тэй гэрээ байгуулан ажилладаг. “Онон-бороо” экспедиц нь 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн нийт 8 удаагийн гаралтаар 10 цэгт 17 пуужингаар цаг агаар үүлэнд зориудаар нөлөөлсөн байна. 2017 оны 6 дугаар сарын 17-ноос эхлэн нутгийн хойд хэсгээр хуурайшлын өндөр зэрэгтэй байгаа хойд сумдад үүлэнд зориудаар нөлөөлөн бороо оруулсан. Үүний үр дүнд Баян-Уул 5,0мм, Цагаан-Овоо 3,0мм, Баяндун 1,0мм, Булган 0,9мм, Хөлөнбуйр 0,7мм, Баянтүмэн 0,6мм, Гурванзагал 0,5мм бороо оржээ.   Цаашдаа 19-нд ихэнх нутгаар, 21-нд Халхголын сав нутгаар түр зуурын бороо орно, “Онон бороо” экспедиц үргэлжлэн ажиллана.
Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулж байгаа нь агаар мандлын тогтворгүй төлөвийг ашиглан гаднаас нь урвалж оруулан хур тунадас бүрэлдэх хүлцэх босгыг гэтэлгэн гинжин явцыг өдөөхийг хэлдэг. Энэ жилийн 5 дугаар сарын 20-ноос хойш хур тунадас  орох нөхцөл бүрдэж байгаа боловч өндөр дахь агаарын  чийгшил бага үүл орж ирж байгаа хэдий боловч услаг багатай, үүлний хэмжээ жижиг, хэсэг хэсэг голомттой түр зуурын аадар хэлбэртэй 0,0 мм-ээс ихгүй хэмжээтэй тунадас өгөхөөс хэтрэхгүй байна.
Цас эрт хайлж, салхи ихтэй байснаас хөрс  эрт чийгээ алдан хуурайшилт ихтэй байгаагаас орж ирсэн үүлний массыг сарниулж, салхины хурдыг нэмэгдүүлснээр тунадас орох боломжийг ихээхэн бууруулж аймгийн Цаг уур, орчны шинжилгээний албанаас дүгнэж байлаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *