Цагдаагийн газрын жижүүрийн албанд 14 хоногийн хугацаанд нийт 280 дуудлага мэдээлэл хүлээн авчээ

18922199_134213793819009_5450995431571502074_n

Цагдаагийн газрын хэмжээнд 2017 оны 06 дугсаар сарын 02-15-ныг дуусталх 14 хоногийн хугацаанд иргэд байгууллагаас  жижүүрийн албанд нийт 280 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Үүнд:  -гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 59,
-зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 198,

-бусад төрлийн дуудлага 19 /дуудлага буцаагдсан, очиход байхгүй, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

*Гэмт хэргийн шинжтэй гомдол өргөдлөөр 24 иржээ.

Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн 16 буюу 27,1% нь Ням  гаригт  ирсэн бол, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн 32 буюу 16,1 % нь Лхагва, Ням гаригт тус тус бүртгэгджээ.

Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн 8 буюу 13,5 % нь  6,  дугаар багт,   7 буюу 11,8% нь 10,  багт тус тус бүртгэгдсэн бол

захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн 17 буюу 8,5% нь 10 дугаар багт, 16 буюу 8,0% нь 4  дүгээр багт тус тус бүртгэгджээ.

Согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан иргэдийн 105 буюу 68,1% нь гэр, орон сууцанд зөрчил гаргасан бол 7 хоногийн Баасан гаригт 18,8% нь  саатуулагдсан байна.

Саатуулагдсан иргэдийн 146 буюу 94,8% нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа бол 84 буюу 54,5% нь 25-39 насны иргэд  байна.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *