ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын мэргэжлийн боловсролын сургуулиудад тэтгэлэгтэй суралцахыг урьж байна

34192ab8-fbab-405d-a005-16cacafd8cb3

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар болон ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Өвөрбайгалийн хязгаарын мэргэжлийн боловсролын сургуулиудад дараах мэргэжлүүдээр оюутан элсүүлнэ. Үүнд:

  1. Нерчинскийн Хөдөө аж ахуйн техникум:

-       Малын эмч  /тэтгэлэгтэй/

-       Талх, нарийн боов, амттан, гоймонгийн технологи /тэтгэлэгтэй/

-       Мах, махан бүтээгдэхүүний технологи /тэтгэлэгтэй/

/9 дүгээр анги төгссөн байж болно/

  1. 2.    Читийн Багшийн коллеж:

-       Сургуулийн өмнөх боловсрол /тэтгэлэгтэй/

/9 дүгээр анги төгссөн байж болно/

  1. 3.    Могойтын Хөдөө аж ахуй- үйлдвэрлэлийн техникум:

-       Малын эмч /тэтгэлэгтэй/

/9 дүгээр анги төгссөн байж болно/

  1. 4.    М.И.Агошковийн нэрэмжит Өвөрбайгалийн хязгаарын Уул уурхайн коллеж:

-       Маркшейдирын ажил /тэтгэлэггүй/

-       Ашигт малтмарлын баяжуулалт  /тэтгэлэгтэй/

/11 дүгээр анги төгссөн байж болно./

  1. 5.    Читийн бизнес, технологийн салбар техникум:

-       Барилга байгууламж, ашиглалт /тэтгэлэгтэй/

/9 дүгээр анги төгссөн байж болно/

  1. 6.    Базар Ринчиний нэрэмжит Агын багшийн коллеж:

-       Сургуулийн өмнөх боловсрол /тэтгэлэгтэй/

-       Бага ангийн боловсрол /тэтгэлэгтэй/

-       Хөгжмийн боловсрол /тэтгэлэгтэй/

-       Биеийн тамирын боловсрол /тэтгэлэгтэй/

/11 дүгээр анги төгссөн байж болно./

Тавигдах шаардлага: Дээрх сургуулиудад элсэгчдээс орос хэлний шалгалтыг авахаас гадна тухайн мэргэжлийн онцлогоос хамаарч мэргэжлийн хичээлүүдээр шалгалт авна.

Шалгаруулалт: Шалгалтыг Өвөрбайгалийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцааны яамнаас Монгол улсын Хэнтий аймагт зохион байгуулна.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

- Хүчинтэй хугацаа бүхий гадаад паспорт,

- Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан хуудас

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь

- Нотариатаар баталгаажуулсан төрсний гэрчилгээ, орчуулгын хамт;

- Сурч буй сургуулийн тодорхойлолт /сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай/

- Цээж зураг (8 хувь,  3×4 хэмжээтэй).

Суралцахыг хүссэн хүүхэд, залуучуудыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн 9 тоот өрөөнд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл бүртгэнэ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *