Бага ангийн сурагчид “STEM” боловсрол эзэмшинэ

7f2e12959b6f482bc9cc60943ea42ea4

“Боловсролын чанарын шинэчлэл” төслөөс Дорнод аймагт 118.3 сая төгрөгийн “STEM сургалтын хэрэглэгдэхүүн” нийлүүлсэн. Бага боловсролын 1-4 дүгээр ангид Япон улсын ARTEC компанийн үйлдвэрлэсэн 2 багц хэрэглэгдэхүүн, 5 дугаар ангид ХБНГУ-ын Fishertechik компанийн багц хэрэглэгдэхүүнийг төрийн өмчийн сургуулиудад хуваарилан олголоо.
Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүн нь хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, эрүүл мэндэд хор нөлөөгүй, урт удаан хугацаанд ашиглах боломжтой, олон эд ангиудаас бүтсэн, угсарч салгахад хялбар, үл хөдлөх болон хөдөлгөөнт зохиомж, машин, механизмуудын загваруудыг хүртэл бүтээж болдог зэрэг олон давуу талтай.
БСШУСЯ-аас сургууль бүрт STEM боловсролын танхим нээхээр бэлтгэл ажлыг хангуулж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилд STEM хэрэглэгдэхүүний ширээг нийлүүлэх аж.
Бэлтгэл ажлын хүрээнд аймгийн бага ангийн багш, сургалтын менежерт зориулсан “STEM боловсролыг бага ангийн сурагчдад эзэмшүүлэх арга зүй” сургалтыг энэ сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгуулж, сургалтад төрийн өмчийн 22 сургуулийн 97 багш, сургалтын менежер хамрагдлаа. Багш, сургалтын менежерүүд 1-4 дугаар ангийн багцтай танилцаж, зааврын дагуу хэрэглэгдэхүүнээр олон бүтээлүүд хийж үзэсгэлэн гаргажээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *