Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

57c920902b96a7aab498d61114a4f6295febaca4

Улсын хэмжээнд их, дээд сургуульд суралцах эрх авах элсэлтийн ерөнхий шалгалт 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд явагдана.
Нээлтийн үйл ажиллагаа маргааш буюу 06 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт Хэрлэн сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн гаднах талбайд эхэлнэ.
Энэ хичээлийн жилд Дорнод аймагт 17 сургуулийн 35 бүлгийн 842 суралцагч 12 дугаар анги төгсөж байна. Манай аймгийн хувьд энэ оны болон өмнөх оны төгсөгчидийн хамтаар нийт 961 суралцагч элсэлтийн ерөнхий шалгалтад орох ажээ.
Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог нь Англи хэл, Орос хэлний сонсох чадварын даалгавар хийгдэхээрээ онцлог бөгөөд математик, физик, хими, монгол хэл, бичгийн шалгалт тус бүр 100, бусад хичээлүүд 80 минутын хугацаатай явагдана.
Шалгалт авах анги танхимуудыг бүрэн камержуулж эцэг эх, багш нарт хөндлөнгөөс хяналт тавих боломж олгох бэлтгэл ажлыг хийж дууссан байна.
Шалгалтын дүнг 07 дугаар сарын 01-нд Боловсролын үнэлгээний төвийн цахим сайтад онооны жагсаалтаар байршуулах ажээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *