Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр “Меррит” төслийн багийн техникийн зөвлөх Мартин Инген Хаузыг хүлээн авч уулзлаа.

Тэрээр аймгийн Нийгэм эдийн, засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд “Олборлох салбарын үзүүлж буй нөлөөлөл” судалгааны ажлыг Баяндун, Дашбалбар, Халхгол, Матад сум мөн томоохон уул уурхайн компаниудад хийж судалгааны үр дүнгийн талаар танилцууллаа.

Төслийн Текникийн зөвлөх Мартин Инген Хауз “Меррит” төслөөр Дорнод аймагт ажиллаж буй гурав дахь зөвлөх аж.

MERIT төслийн зорилго нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх бөгөөд аймгуудад тавьсан шалгуур үзүүлэлтээр Дорнод аймаг тэнцэж, анх удаа орон нутагт хэрэгжиж буй төсөл юм.

IMG_0023

IMG_0022

Тус төсөл 2022 он хүртэл 6 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд зөвлөн туслах, дадлагажуулах, сургалт семинар зохион байгуулах, техникийн болон практик зөвлөмжөөр хангах, мэдээлэл солилцох, уурхайн нөлөөлөлд өртсөн нутгийн иргэдийг Канадын солилцооны хөтөлбөрт хамруулах зэргээр аймаг болон сумын захиргааны ажилтнууд, нутгийн иргэдийн мэдлэг, чадавхыг нэмэгдүүлнэ.

Канад Улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлж буй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” (MERIT) төсөл нь төрийн байгууллагууд болон орон нутгийн иргэдээс бүрдсэн бүлгүүдийн чадавхыг олборлох салбарыг үр дүнтэй удирдах чиглэлээр хөгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг сэргээж, тогтвортой өсөлт бий болгоход 2016-2022 онд хувь нэмэр оруулж ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *