“Дорнод аймгийн эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх  Ардчиллын боловсрол төв /DEMO/ ТББ-ын зохицуулагч нар, аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагын албан төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа. Тус төсөл нь аймгийн төвийн Хэрлэн сумын 1, 2, 8 дугаар багийн эмзэг бүлгийн 3000 орчим иргэдэд хүрч хэрэгжих юм байна. Уулзалтаар төслийн үйл явцын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлын талаарх судалгааны дүнг танилцууллаа.

IMG_0346

Төслийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн 20 төрийн бус байгууллага, нийт 40 иргэн оролцох бөгөөд аймгийн төвийн дээр дурдсан гурван багийн 3,000 орчим эмзэг бүлгийн иргэний тусламж үйлчилгээний хүртээмжийг Иргэдийн онооны картын аргачлалаар үнэлнэ. Иргэдийн онооны картын үнэлгээий үр дүн болон үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнд Хэрлэн сумын 1, 2, 8-р багийн эмзэг бүлгийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжтой болж иргэний баримт бичигтэй болно гэсэн үг. Энэ төслийн хүрээнд Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Хэрлэн сумын ӨЭМТ-үүд, Эрүүл мэндийн газар, аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ болон орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Тус төслийг хэрэгжүүлэх Ардчиллын боловсрол төв /DEMO/ нь ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд “Нийгмийн хариуцлага”, “ТББ-ын чадавхийг бэхжүүлэх”, “Сайн дурынхан” гэсэн гурван үндсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага ажээ.

IMG_0347

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *