Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч Ж.Алимаа салбарынхаа цаг үеийн мэдээллийг танилцууллаа.

Аймгийн хэмжээнд 2017 онд 10 сумын нутагт үр тарианы 20 аж ахуйн нэгжийн 22 тариа бригадад 43.9 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн ба үүний 61.2 хувь буюу 26.9 мянган га нь уриншинд үлдсэн 38.7 хувь гуурс болон хаврын хагалгаагаар тариална юм.

Үүнд:            27.1 мянган га-д үр тариа, үүнээс 22.5 мянган га-д улаан буудай,

5.0 мян.га-д тосны ургамал

4.2 мянган га-д бусад ургамал

22 аж ахуй нэгж, 9 хоршоо бүлэг, 730 өрхийн тариалан эрхлэгчид 294 га-д төмс, 132 га-д хүнсний ногоо тус тус тариалахаар төлөвлөсөн.

            Тариалалтын явц: 2017 оны 06 сарын эхний 10 хоногийн байдлаар үр тарианы тариалалтыг 9 сумын нутагт үр тарианы 23 аж ахуй нэгж тариа бригад 31.9 мянган га-д тариалалт хийж, төлөвлөгөөт тариалалт 72.6 хувьтай явагдаж байна.

Үүнд: Улаан буудай 16.5 мянган га

Гурвалжин будаа 5.5 мянган га

Эмийн ургамал 1,5 мянган га

Тосны ургамал 5.7 мянган га

Малын тэжээл 1.5 мянган

Ногоон буурцаг 1.0 мянган га-д тус тус тариалаад байна.

            Төмс 294 га-д тарихаас 128.2 га-д, хүнсний ногоо 132 га-д тариахаас 45.6 га-д тариалж, тариалалт  44.4 хувьтай явагдаж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *