БНХАУ-ын ӨМӨЗО-ний Хөлөнбуйр хотын Эвэнк, шинэхээн хошууны уран бүтээлчид сумдад тоглолт хийв

IMG_0337

Буриад ястан голлон аж төрдөг Дорнод аймгийн 4 суманд БНХАУ-ын ӨМӨЗО-ний Хөлөнбуйр хотын Эвэнк хошууны шинэхээн зүүн, баруун сумын “Алтан ундарга”, “Наян наваа” хамтлагийн уран бүтээлчид 06 сарын 06-11-ний өдрүүдэд урлагийн тоглолтоо хүргэлээ. Тус хоёр хамтлагийн 18 гишүүд 40-60 насныхан бөгөөд малчин, оёдолчин зэрэг жирийн ардын авьяастнууд юм. Тэдний энэхүү тоглолтыг манай аймгийн соёлын ахмад ажилтан МУСТА, Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сэндэр санаачлан зохион байгуулжээ. Буриад ястны зан заншлыг түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсэд зүтгэж буй эдгээр авьяастнуудад Монголын соёлын ажилтны “соёлын алдар” медаль, аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл урлагийн газрын “талархал”-ыг гардуулан амжилт хүслээ. Цаашид энэхүү арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах юм.

IMG_0335

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *