М.Бадамсүрэн: Олон хүүхэдтэй болон ихэр хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн орон нутгийн бодлого, арга хэмжээг төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлнэ

IMG_0169

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сар бүрийн 11-ний өдөр Дорнодын залуусын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, цаашдын ажил хэрэгтээ тусган ажилладаг.

Энэ удаагийн “Залуучуудаа сонсох өдөр”-өөр олон хүүхэдтэй болон ихэр хүүхэдтэй залуу ээжүүдийн төлөөлөл тэдний гэр бүлтэй уулзлаа.

IMG_0123

Уулзалтад оролцсон ээжүүд:

- 18 нас хүрч өрх тусгаарлаж буй залуу гэр бүлд Монгол гэр олгодог болох
- Малчин, саальчдыг бэлтгэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, залуу малчдыг бэлтгэх ажлыг зохион байгуулах
- Залуучуудын гарааны бизнесийг дэмжих /хүүхэд, залуучуудын хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж/
- 4-өөс дээш настай ихэр хүүхдэд төрөөс дэмжлэг үзүүлэх
- 5-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сувилалд хамруулдаг болох
- Залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг санал гаргаж, аймгийн Засаг даргатай санал бодлоо чөлөөтэй хуваалцлаа.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Олон хүүхэдтэй болон ихэр хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн орон нутгийн бодлого арга хэмжээг төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлэхээ уулзалтын үеэр онцолов.

IMG_0162

 Мөн үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нар тус тусын салбарын хүрээнд асуултад хариу өгч, гаргасан саналыг судлан, ажил хэрэг болгох талаар аймгийн Засаг даргаас чиглэл авлаа.

Уулзалтын төгсгөлд ээжүүдэд “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн онцлог”-ийн талаар мэдээлэл хийж, Алтан гадас одонт хөгжимт драмын театрын Сонгодог хөгжмийн тоглолтыг толилуулав.

Уулзалтад оролцсон ээжүүд болон залуу гэр бүлүүд тэдэнд тулгарч буй бэрхшээл, санал бодлыг нь сонсож, шийдвэрлэх боломжтой асуудлыг ажил хэрэг болгон  хэрэгжүүлэхээр болсонд аймгийн Засаг даргад талархал илэрхийллээ.

IMG_0129 IMG_0139 IMG_0150 IMG_0134 IMG_0148 IMG_0174

2 Responses to М.Бадамсүрэн: Олон хүүхэдтэй болон ихэр хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн орон нутгийн бодлого, арга хэмжээг төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлнэ

  1. Бичсэн сэтгэгдэл яагаад устгачихсан юм болоо. Санал бодлоо илэрхийлсэн юм уг нь.

    Иргэн
    2017 06.13 at 14:02
    Reply

  2. Өө андуурчихсан байна.

    Иргэн
    2017 06.13 at 14:04
    Reply

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *