Буриад сурын харвааны аймгийн аваргуудаа шалгарууллаа

18952655_134212403819148_7544996718524516734_n

ймгийн аварга шалгаруулах Буриад сурын Мож /баг/, цуваа харваа 2017 оны 6 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Чойбалсан хотын Сурын төв талбайд зохион байгуулагдлаа.
Мож /баг/ харваанд нийт 7 баг буюу Хэрлэн, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Сэргэлэн сум болон ахмад харваачдаас бүрдсэн багийн харваачид цэц мэргэнээ сорин харвалаа.
Тус харвааны нээлтэд аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Сурын холбооны тэргүүн Ч.Ганбат, аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн дарга, Баяр наадмын Сурын комиссын дарга Д.Энхбаатар болон аймгийн Сурын холбооны тэргүүлэгчид оролцож баг, харваачиддаа амжилт хүссэн юм.

18922199_134213793819009_5450995431571502074_n

 

 

Аймгийн аварга шалгаруулах Буриад сурын баг, цуваа харваа 3 өдөр амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа шалгаруулсан. Мож /баг/ харваанд нийт 7 баг буюу Хэрлэн, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Сэргэлэн сум болон ахмад харваачдаас бүрдсэн багийн харваачид сэц мэргэнээ сорин өрсөлдснөөс Цуваа харваа: Эрэгтэй төрөлд: 1. Тэргүүн байранд Баяндун сумын харваач, аймгийн мэргэн О.Сүхбаатар, 2. Дэд байранд Баяндун сумын харваач Б.Батбаяр, 3. Гутгаар байранд Цагаан-Овоо сумын харваач, спортын дэд мастер Б.Мөнхбамбар, Эмэгтэй төрөлд: 1. Тэргүүн байранд Дашбалбар сумын харваач Оюунжаргал, 2. Дэд байранд Дашбалбар сумын харваач Ганчимэг, 3. Гутгаар байранд Хэрлэн сумын харваач Туяа-Эрдэнэ, Багийн (Мож) харваанд: 1. Б.Энхбат ахлагчтай Цагаан-Овоо сумын баг харваачид Тэргүүн байр, 2. И.Батбаяр ахлагчтай Хэрлэн сумын баг харваачид Дэд байр, 3. Аймгийн мэргэн О.Сүхбаатар ахлагчтай Баяндун сумын баг харваачид Гутгаар байр тус тус эзэллээ. Эрийн хийморь шингэсэн сурын алтан зураахай өнөд ивээг.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *