“Шинэ усан сан” төслийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна

IMG_0294

Аймгийн Засаг даргын санаачилгаар 2015 онд ундны усны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар тогтоолоор “Чойбалсан хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлуулсан билээ.
Энэ хүрээнд “Шинэ усан сан” төслийг хэрэгжүүлж, 2015 оноос хойш нийт 33 усан сангийн 28 усан санг үе шаттайгаар шинэчлэн засварлаж, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд ус түгээж байна.

IMG_0299

  • 2015 онд “Шинэ усан сан-I” төсөл хэрэгжүүлж, Орон нутгийн хөгжлийн сангийн 300.0 сая төгрөгийн санхүүжилтээр 1 ус түгээх байр шинээр барьж, 10 байрыг иж бүрэн засварлаж, нийт 11 ус түгээх байрны ажлын нөхцөлийг сайжруулав.
  • 2016 онд “Шинэ усан сан-II” төслийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн 140.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 усан сан шинээр барьж, 7 ус түгээх байрыг засварлаж, “Дезерет” Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хөрөнгө оруулалтаар 4 ус түгээх байрыг шинэчлэн барьж, стандартын шаардлага хангасан цэвэр усаар иргэдийг хангах боломжтой болсон.
  • 2017 онд “Шинэ усан сан-III” төслийн хүрээнд 1 ус түгээх байр шинэчлэн засварлаж, 1 усан сан шинээр барьж, 2 усан сангийн эрүүл ахуйн бүсийг шинэчлэн, хашаажуулахаар тусгасан. Уг ажлын гүйцэтгэл 30 хувьтай явагдаж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Донж өргөө” ХХК, “Дорнын-Оч” ХХК-иуд ажиллаж байна.

Чойбалсан хотын гэр хорооллын 26 мянга орчим иргэн 33 усан сангаас ундны усаа авч хэрэглэдэг. Үүний 14 нь зөөврийн, 19 нь төвлөрсөн шугамд холбогдсон. Эдгээр усан сангуудын ихэнх нь 1974-1995 онд баригдсан, байр сав болон гадна орчны хувьд эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй болсон байсан юм.

IMG_0309

IMG_0304

19046894_1346744628780599_385309961_n 19022233_1346744115447317_1244542853_n 19047530_1346743312114064_1867921891_n

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *