“Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” эрчимжүүлсэн сургалт үр дүнтэй явагдаж байна

18985345_1404849732892291_2132223382_n

Аймгийн Засаг даргын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж байгаа сурагчдыг их дээд сургуульд элсэх шалгалтаа амжилттай өгч, босго онооны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдээр “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2017” эрчимжүүлсэн сургалтыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас зохион байгуулж байна.
Сургалтыг аймгийн ИТХ-аас батлагдсан “Хүний хөгжлийг хангах, хөгжлийн индексийг дээшлүүлэх, аймгийн эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн төлөө мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах, сургалт, шагнал, урамшуулал, эрүүл мэнд-спорт, хүүхэд-боловсрол, соёл урлагийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх” зардлаас санхүүжүүлжээ.
Нэг сарын хугацаанд хэрэгжиж буй уг сургалтад багш, сурагчдыг идэвхтэй хамруулж, сургалтыг үр дүнтэй зохион байгуулах нөхцөл, боломжоор хангаж, хамтран ажиллах батламж бичигт холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулснаар сургалтыг амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдсэн байна.

19047621_1404851059558825_972921206_n
Сургалтад одоогоор нийт:171 багш 824 суралцагч хамрагдаад байгаа бөгөөд хичээлүүдийн чиглэл бүрээр авч үзвэл:
-Монгол хэл, бичиг: 60 багш хамрагдсанаас 60 цагийн сургалтад 120 суралцагч
-Нийгмийн ухаан:23 багш хамрагдсанаас 60 цагийн сургалтад 317 суралцагч
-Байгалийн ухаан: 60 багш хамрагдсанаас 240 цагийн сургалтад 306 суралцагч
-Англи хэлний чиглэлээр:28 багш хамрагдсанаас 42 цагийн сургалтад 81 суралцагч
Сумдаас аймгийн төвд ирж уг сургалтад хамрагдах суралцагчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд цаашид дээрх тоон үзүүлэлт өсөх хандлагатай байна. Сургалтыг санаачлан зохион байгуулж буй холбогдох удирдлага, албаны хүмүүс, багш нарт суралцагчид, эцэг эхчүүд талархалтай хандаж байгаа хэлээд дараа дараагийн жилүүдэд дахин хэрэгжүүлэхийг санал болгов.
Дашрамд дурдахад Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтын нийт дүнгээрээ Дорнод аймаг 2014 онд Дэд, 2015 онд Тэргүүн, 2016 онд Дэд байранд тус тус шалгарч сүүлийн жилүүдэд тогтмол амжилт гаргасаар ирсэн юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *