Үндэсний сурын эрэгтэйчүүдийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд байрт шалгарсан баг харваачдыг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа

IMG_0050

Энэ сарын 2-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Үндэсний сурын эрэгтэйчүүдийн багийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Гарамгай харваач Н.Нацагдорж ахлагчтай Дорнод аймгийн эрэгтэй баг харваачид амжилттай оролцон дэд байрт шалгарч мөнгөн медаль хүртсэн билээ. Тус тэмцээн нь гурван жилийн өмнөөс эхлэн зохион байгуулагдах болсон бөгөөд өмнө нь холимог багийн тэмцээн зохион байгуулагдаж байх үед буюу 2002 онд багаараа мөнгөн медаль хүртэж байсан амжилтаа ийнхүү 15 жилийн дараа бататган оролцлоо.

IMG_0021

            Улсын аварга шалгаруулах тэмцээний дэд байранд шалгарсан баг тамирчдыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Сурын холбооны тэргүүн Ч.Ганбат нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дорнод аймаг “Монгол нум сум” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд Сурын спортыг бүхий л талаар дэмжиж байгаагийн нэг нь багийн тэмцээнд амжилттай оролцоход түлцэх боллоо. Аймаг орон нутаг маань эрийн гурван наадмаараа тэгш сайхан нааддаг болсны тод жишээ хэмээн аймгийн удирдлагууд онцолж байлаа.

IMG_0027

Мөн энэ үеэр Монгол Улсын Спортын дэд мастерын болзол хангасан харваач Д.Бамбалдорж, А.Дашням, Г.Эрдэмбэлэг нарт энгэрийн тэмдэг, цолны үнэмлэхийг нь гардуулан өглөө.

 

IMG_0037 IMG_0043 IMG_0047

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *