Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Үл бүдгэрэх их өв” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн бөх, морь цоллоочдын II уралдааныг энэ сарын 02-04-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Монгол үндэстний язгуур уламжлалт соёл урлаг, ёс заншил, зан үйлийг өсвөр залуу үед өвлүүлэн үлдээх зорилго бүхий уг сургалт, уралдааныг аймгийн ИТХ-аас батлагдсан “Хүний хөгжлийг хангах, хөгжлийн индексийг дээшлүүлэх, аймгийн эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн төлөө мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах, сургалт, шагнал, урамшуулал, эрүүл мэнд-спорт, хүүхэд-боловсрол, соёл урлагийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх” зардлаас санхүүжүүлэв.

18985485_1401839853193279_412837342_nСургалт, уралдааны багш, шүүгчээр Монгол улсын засуул, цоллооч Э.Хүрэлбаатар хоёр дахь жилдээ хүрэлцэн ирж ажилласан нь оролцогчдын талархлыг хүлээлээ. Сургалт, уралдаанд нийт 80 гаруй ардын авьяастан, багш, сурагчид оролцсоноос: Бөхийн цолны төрөлд: Тэргүүн байр:С.Цэрэнтогтох –Хөлөнбуйр сумын ЕБС-ийн сурагч Дэд байр:Ц.Сэргэлэн Хөлөнбуйр сумын Ардын авьяастан Тусгай байр:С.Мөнхтулга –Чулуунхороот сум Ардын авьяастан Морины цолны төрөлд: Тэргүүн байр:Ш.Отгонбаатар-Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч /Матад сумын уугуул/ Дэд байр:М.Эрдэнэжаргал-“Дорнод НАА”-ХК-ийн ажилтан Тусгай байр:Л.Уранбанди-1 дүгээр сургуулийн сурагч тус тус шалгарсан. Жил бүр хэрэгжихээр төлөвлөгдөөд байгаа “Үл бүдгэрэх их өв” төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, урлагийн газраас үнэлж улсын хэмжээнд тэргүүн туршлага болгон нэвтрүүлэх, улсын болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэх болсон тухайгаа мэдэгдээд байна. Уралдаан амжилттай оролцсон цоллоочид аймаг, сумын наадамд хүчит бөх, хурдан морины цол дуудах бөгөөд сур, шагайн уухайн сургалт, уралдаан удахгүй зохион байгуулагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *