гийн Засаг дарга М.Бадамсүрэн удирдах ажилтны шуурхай хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу такси болон нийтийн тээврийн үйлчилгээний 86 жолооч нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Биеийн тамир спортын газарт болсон тус арга хэмжээний хүрээндIMG_0021
• Зүрх судасны эмчийн үзлэгт 59 , зүрхний цахилгаан бичлэгт 48 иргэн тус тус хамрагдаж зүрхний цусан хангамжийн алдагдалтай 21 иргэнийг илрүүлж эмчилгээнд хамрууллаа.
• Хэвлийн хөндийн ЭХО үзлэгт 61 иргэн үзүүлснээс 2 хавдар төст үүсгэвэртэй ба цөсний хүүдийн үрэвсэлтэй 18 иргэн, элэгний үрэвсэлтэй 10 , нойр булчирхайн үрэвсэлтэй 10, бөөрний үрэвсэлтэй 18 иргэнийг тус тус илрүүлэн эмчилгээний зөвлөгөө өглөө.
• C вирусын шинжилгээ 81 иргэн хамрагдсанаас 7 эерэг гарч эмчилгээнд хамруулахаар төлөвлөөд байна.
• Эрүүл цус аяны шинжилгээнд 56 иргэн хамрагдсан.
• Нүдний эмчийн үзлэгт 62 иргэн хамрагдаж нүдний угт өөрчлөлттэй 18 иргэнийг хяналтанд авлаа.
• Дотрын эмчийн үзлэгт 59 иргэн хамрагдсанаас 36% нь артерын даралт ихтэй байсныг илрүүлэн зөвлөгөө өгч эмчилгээ бичиж өглөө.
Тэр бүр өөрийн эрүүл мэндэд цаг гаргаж, эмнэлгээр явж чаддаггүй иргэдэд маш нүдээ олсон арга хэмжээ боллоо хэмээн үйлчилгээ авсан иргэд сэтгэл ханамжтай байлаа.

IMG_0024

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *