Аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинэ суваг телевизийн Хүүхдийн цаг нэвтрүүлэг хамтран 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Ижил заяа” ихрүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа нар оролцов. Баярын үеэр ихрүүдийн урлагийн номер, “Бид ихрүүд” фото зургийн уралдааны шагнал гардуулах ёслол, хөгжөөнт тоглоом гарын бэлэг хүргэх  зэрэг  үйл ажиллагаанууд болсон.
IMG_0251

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *