Эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг “Алдарт эх” одонгоор шагнасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 109 дүгээр зарлигаар “Алдарт эх” одонгоор  шагнагдсан эхчүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.  Нээлтийн үйл ажиллагаанд Алтангадас одонт хөгжимт драмын театрын  уран бүтээлчид Ижий цэцэг” , “Ээждээ би очлоо доо” уран бүтээлүүдээр мэндчилгээ дэвшүүллээ.  Эх үрсийн баярыг тохиолдуулан шагнал гардаж буй нийт ээжүүддээ аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох мэндчилгээ дэвшүүллээ.

Шагнал гардаж байгаа эхчүүдээс хамгийн ахмад нь 1927 онд төрсөн 90 настай Хэрлэн сумын 9-р багийн иргэн Д.Цэцэг, хамгийн залуу ээж 1991 онд төрсөн 26 настай Хэрлэн сумын 3-р багийн иргэн Нарантуяагын Энхцолмон нар байлаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Ш.Ёл, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч Б.Тэгшжаргал, аймгийн ЗДТГ-ын, Төрийн, захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Н.Мөнхгэрэл нар оролцсон юм.

IMG_0074 IMG_0077 IMG_0090 IMG_0118 IMG_0127

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *