Аймгийн аварга шалгаруулах баг, цуваа харвааны тэмцээн болж өндөрлөв

IMG_0093

Аймгийн аварга шалгаруулах баг, цуваа харваа энэ сарын 27-29-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тус харвааны нээлтийн үйл ажиллагаа 15 цагт Сурын талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, Сурын холбооны тэргүүн Ч.Ганбат, байгууллагын удирдлагууд ахмад харваачид, харваанд оролцож буй баг, харваачид оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар цол, батламж хүртсэн харваачдад цолны тэмдэг, батламжийг гардуулж, аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулсан юм.
Монгол улсын Ерөнхийлөгийн зарлигаар Дорнод аймгийн уугуул нийтт 12 харваач цол, батламж хүртсэн бол 2 харваач Монгол улсын дэд мастерын болзол хангасан байна.
Үүнд:
1. Ц.Хүдэрчулуун – Монгол Улсын Дархан мэргэн
2. С.Долгормаа – Монгол Улсын Дархан мэргэн
3. Х.Даваажаргал – Монгол Улсын Дархан мэргэн
4. О.Ваанчигмаа – Монгол Улсын Дархан мэргэн
5. Д.Бор-Охин – Монгол Улсын Дархан мэргэн
6. Т.Төмөрсүх – Монгол Улсын Даян мэргэн
7. Н.Нацагдорж – Монгол Улсын Гарамгай харваач
8. Д.Игорь – Монгол Улсын Гарамгай харваач
9. Г.Ломбодорж – Монгол Улсын Гоц харваач
10. Т.Гарамболд – Монгол Улсын Гарамгай харваач
11. Д.Цэндбазар – Монгол Улсын Гарамгай харваач
12. Ж.Энхтуяа – Монгол Улсын Гарамгай харваач
Монгол Улсын дэд мастер цолны болзлыг хангасан:
1. А.Дашням
2. Б.Бамбалдорж нар шагнал хүртсэн юм. Нийт 7 баг оролцсон аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож шагнал гардууллаа. багийн дүнгээр:

1. Тэргүүн байранд – Монгол Улсын Хүндэт мэргэн Г.Ломбодорж ахлагчтай Хэрлэн сумын 1-р баг,
2. Дэд байранд – Сумын мэргэн Г.Бор ахлагчтай Цагаан-Овоо сумын баг,
3. Гутгаар байранд – Спортын дэд мастер Д.Дугарсүрэн ахлагчтай Баяндун сумын баг тус тус шалгарлаа.

IMG_0038

Цуваа харвааны дүн:
Эрэгтэй харваачдаас:
1. Тэргүүн байранд – Аймгийн мэргэн, спортын мастер О.Сүхбаатар,
2. Дэд байранд – Аймгийн мэргэн, спортын мастер Б.Лхагвадорж,
3. Гутгаар байранд – Аймгийн гоц харваач, спортын дэд мастер Б.Нямбаяр,

Эмэгтэй харваачдаас:
1. Тэргүүн байранд – Аймгийн мэргэн, спортын мастер Э.Оюунжаргал,
2. Дэд байранд – Залуу харваач Х.Солонго,
3. Гутгаар байранд – Аймгийн гарамгай харваач Б.Байгалмаа

ДОРНОД АЙМГИЙН СУРЫН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *