Дорнод нутгийн шүтээн Хан уулаа тахив

IMG_1221

Арван долдугаар жарны “Алтан унжлагат ” хэмээх гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын Шиний гурваны билэгт сайн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Ням гарагт Дорнодчууд маань нутгийн шүтээн  Хан уулаа тахилаа.

Уул усаа тахин байгаль дэлхийгээ аргадан, ард түмнийхээ заяа буяныг даатгах уламжлалт ёс, зан үйлд аймаг, сумын удирдлагууд, ард иргэд оролцлоо.

 

Тахилгын эхэнд Данриг данжаалин хийдийн лам, хуврагууд  ном хурж, уул овоогоо аргадлаа.

Аймгийн удирдлагууд нутгийн олноо аливаа муу бүхнээс гэтэлгэж, идээ ундаа элбэг дэлбэг, сэтгэл тэнүүн, амар амгалан байлгахыг уул уснаасаа хүсэн сүсэглэлээ.

Хан уулын тахилга дэг журамтай зохион байгуулалт сайтай болж

Тахилгын үеэр уртын дуу, морин хуурын аялгуу эгшиглүүлж уул овоогоо аргадан, бөхийн барилдаан, гурван насны хурдан морьны уралдааныг зохион байгууллаа.

Хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдаж, аймгийн Заан Г.Шинэзориг түрүүлж, аймгийн арслан Ж.Болд үзүүрлэж, шөвөгт аймгийн Заан Х.Алтансүх, сумын Заан Г.Гантулга нар шалгарлаа.

Их нас, Соёолон, Хязаалан насны хурдын морьны уралдаанд:

IMG_0904 IMG_1080ИХ НАС: 51

  1. Булган сумын харьяат Ч.Эрдэнэбаярын /САУ/хүрэн халзан морь түрүү магнайд
  2. Хэрлэн сумын харьяат С.Энхтөрийн бор морь аман хүзүүнд
  3. Хэрлэн сумын харьяат Б.Намнандоржийн /САУ/халтар айргийн гурав
  4. Хэрлэн сумын харьяат Д.Бат-Эрдэнийн хээр айргийн дөрөв
  5. Хэрлэн сумын харьяат Аймгийн МСУХ-ны Тэргүүн Сүхбаатарын Батмөнхийн халиун айргийн тавд хурдаллаа.

СОЁОЛОН-54

  1. Матад сумын харьяат П.Гэрэлбаатарын хонгор түрүү магнайд хурдаллаа. / 2016 онд Матад сумын наадамд түрүү, 2017 онд Аймгийн МСУХ-ны нэрэмжит хаврын уралдаанд түрүү/
  2. Хэрлэн сумын харьяат Э.Бат-Эрдэнийн хүрэн аман хүзүү/2016 онд Аймгийн МСУХ-ны хаврын уралдааны айрагдсан, Чулуунхороот сумын 60 жилд түрүү, Аймгийн наадам 6/
  3. Хэрлэн сумын харьяат Р.Амарсанаагийн /ААУ/хээр айргийн гурав
  4. Чойбалсан сумын харьяат Ш.Батсүрэнгийн ембүү хээр айргийн дөрөв
  5. Хэрлэн сумын харьяат Б.Намнандоржийн буудан айргийн тавд хурдаллаа.

ХЯЗААЛАН-42

  1. Хэрлэн сумын харьяат ӨБ.Мөнх-Одын саарал түрүү магнайд
  2. Хэрлэн сумын харьяат О.Хүрэлбаатарын хүрэн аман хүзүү
  3. Хэрлэн сумын харьяат Б.Намнандоржийн/САУ/хүрэн айргийн гурав
  4. Хэрлэн сумын харьяат Э.Доржрагчаагийн хонгор айргийн дөрөв
  5. Баянтүмэн сумын харьяат Г.Мандахын хонгор айргийн тавд тус тус хурдаллаа.
  6. IMG_1143 IMG_1172 IMG_1190

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *