“Залуучуудын бодит оролцоо ба түншлэл” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

18699777_1449809845070248_121670816473649698_n

Орон нутгийн залуучуудын бодит оролцоонд тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлэх замаар шийдвэр гаргагчидтай хамтран ажиллах түншлэлийн загварыг бий болгох, Залуучуудын иргэний нийгмийн гуравдугаар чуулганаас гарах зөвлөмжид хэлэлцүүлгийн саналыг тусгах зорилготой “ЗАЛУУЧУУДЫН БОДИТ ОРОЛЦОО БА ТҮНШЛЭЛ” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, оюутан, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, залуучуудын оролцооны нэгдэл, клубын залуучуудын төлөөлөл 60 гаруй залуучууд оролцож залуучуудын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт оролцогч залуучуудаас төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, сумдын гэсэн 5 төлөөлөгч сонгогдож 8 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах залуучуудын иргэний нийгмийн 3 дугаар чуулганд оролцохоор боллоо.

18582410_1449809618403604_1077133280733314620_n 18664420_1449809771736922_4463262247177160741_n

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *