“Эрүүл нийгэм-Таны оролцоо” аяны хүрээнд хөгжлийн тулгуур хүч болсон залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрийгөө эрүүлээр хөгжүүлэн архи, согтууруулах ундаа, хорт зуршлын эсрэг нийгэмд эерэг давалгаа үүсгэх зорилготой төрийн болон хувийн аж ахуй нэгж байгууллагуудын дунд хөлбөмбөгийн тэмцээн 2017 оны 05 дугаар сарын 21-ны өдөр зохион байгуулагдлаа. Тэмцээнийг нээлтийн үйл ажиллагаан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож баг тамирчдад, болон тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүслээ. Тэмцээнд нийт төр, хувийн хэвшлийн 20 байгууллагын багт тамирчид өрсөлдөж  1-байрт Онцгой байдлын газар,  2-байрт Дорнод Политехник коллеж, 3-байр “Цацраг трейд” ХХК тус тус шалгарлаа.

IMG_0023 IMG_0026 IMG_0042

IMG_0672 IMG_0675 IMG_0686

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *