“Эрүүл нийгэм-таны оролцоо” аяны хүрээнд зохион байгуулж буй залуучуудын үүрэг оролцоо уулзалт боллоо

IMG_0202

Хөгжлийн тулгуур, хойч үе болсон хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрийгөө эрүүлээр хөгжүүлэн архи согтууруулах ундаа, хорт зуршлын эсрэг нэгдэж буй залуучуудын дуу хоолойг сонсож нийгэмд эерэг давалгаа үүсгэхэд оршиж буй уулзалт  2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-д зохион байгуулагдлаа. Зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар Дорнод аймгийн Залуучуудын Нэгдэл хамтран зохион байгуулсан бөгөөд уулзалтад төрийн, хувийн хэвшлийн байгууллагуудын 40 гаруй залуус оролцсон юм.

IMG_0115

Сургалтад аймгийн эрүүл мэндийн газар, Цагдаагийн газрууд архи, согтууруулах ундаа, гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулсан. “Дорнод аймгийн Залуучуудын нэгдэл”-ээс Залуучуудын нийгмийн идэвх, оролцоо, Багаар ажиллах нь сэдэвүүдээр илтгэл хэлэлцүүлж, нийт залуус өөрчлөлтийг өөрөөсөө хийж, Эрүүл хөгжлийг дэмжин, төлөвшүүлж Өөрийн хүрээлэл, гэр бүл, найз нөхөд, хамт олондоо Эерэг хандлагыг уриалж байлаа.

 

 

IMG_0113

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *