Монгол улсын Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Хөлөнбуйр дээд сургуулийн Хятад хэлний бэлтгэл ангид оюутан, залуучуудыг тодорхой шалгуурын дагуу сонгон шалгаруулж суралцуулна.

Сонирхсон оюутан, залуус 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 09.00-17.00 цагийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн 9 тоот өрөөнд бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

– Иргэний үнэмлэхний хуулбар

– Гадаад паспортын хуулбар /хүчинтэй байх/

– Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хуудас /Хятад хэл дээр орчуулсан байх/

– Хувь хүний товч намтар /Хятад хэл дээр орчуулсан байх/

– Боловсролын зэргийн үнэмлэхний хуулбар /Хятад хэл дээр орчуулсан байх/

– Цагдаагийн газрын тодорхойлолт /Хятад хэл дээр орчуулсан байх/

– Хөлөнбуйр дээд сургуульд сурах хүсэлт, өргөдөл

– 4/6-ийн хэмжээтэй 4 ширхэг цээж зураг

Дэлгэрэнгүй мэдээллийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн 7058-4455 дугаарын утсаар лавлана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *