“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, оролцоо” сургалт явагдаж байна

IMG_0151

Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны дэргэдэх, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, оролцоо” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд тус сэдвээр 2017 оны 05 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд эрүүл мэндийн салбарын ажилчид, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилчид болон эцэг эхчүүдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх хоёр өдрийн сургалтыг аймгийн ЗДТГ-т зохион байгуулж байна.

IMG_0161

Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт арга хэмжээг авч чадсанаар хөгжлийн бэрхшээлийг 30 хувиар бууруулдаг. Иймээс эрт үеийн илрүүлэлтийн талаарх ойлголтыг зөвхөн, эмнэлгийн ажилчдад хүргэхээс гадна эцэг, эх сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилчдад хүргэх шаардлагатай байдаг байна.

Монгол Улсын нийт хүн амын 4 хувь буюу 120,000 орчим хүн хөгжлийн бэрхшээлтэй хэмээн бүртгэгдсэн байдгаас 0-оос 3 насны 1967 хүүхэд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдэгдэлд нийт хүн амын 10-15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд манай орны хувьд хүүхдийг эрт илрүүлэх үйл ажиллагаа дутагдалтай байдаг байна.

IMG_0149

One Response to “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, оролцоо” сургалт явагдаж байна

  1. hogjliin berhsheeltei huuhdiig tomograpiin apparatand neg udaa unegui oruulj bolohgui yu hot ywah berhsheeltei bna aimagtaa oruulah ymsan daa

    tuyat
    2017 05.19 at 14:31
    Reply

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *