“Залуучуудын үүрэг оролцоо” уулзалт болно

18596371_1460518567333810_319896594_o

“Эрүүл нийгэм-таны оролцоо” аяны хүрээнд зохион байгуулж буй залуучуудын үүрэг оролцоо уулзалт.  Хөгжлийн тулгуур, хойч үе болсон хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрийгөө эрүүлээр хөгжүүлэн архи согтууруулах ундаа, хорт зуршлын эсрэг нэгдэж буй залуучуудын дуу хоолойг сонсож нийгэмд эерэг давалгаа үүсгэхэд оршиж буй уулзалт  2017 оны 05 дугаар сарын 19-ний 13:00 цагт “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн 205 тоот танхимд болно. Зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар Дорнод аймгийн Залуучуудын Нэгдэл хамтран зохион байгуулж байна.  Дорнод аймгийн нийт залуус өөрчлөлтийг өөрөөсөө хийж, Эрүүл хөгжлийг дэмжин, төлөвшүүлж Өөрийн хүрээлэл, гэр бүл, найз нөхөд, хамт олондоо Эерэг хандлагыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *