Дэлхийн хэмжлийн өдрийг угтсан “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулагдана

Жил бүрийн 5 дугаар сарын 20-ны өдрийг дэлхий нийтээр “Хэмжлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил буюу 2017 оныг “Тээврийн салбар дахь хэмжил” уриан дор тэмдэглэж байна. Хэмжлийн өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Стандарт, хэмжил зүйн хэлтсээс 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагаас Шүр зах дээр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах гэж байна. “Нээлттэй хаалганы өдөр”-өөр Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль болон хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын талаар мэдээлэл өгөх, бүх төрлийн худалдааны жин баталгаажуулах, ус болон цахилгааны тоолуурын баталгаажуулалтын ач холбогдол гээд олон талт мэдээлэл өгнө. Энэхүү “Нээлттэй хаалганы өдөр”-т иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *