Дорнод аймгийн Улаан загалмайн 60 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээнд Тайланд, БНСУ, БНХАУ-ын хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, үе үеийн ахмадууд, онцгой гишүүд, улаан загалмайч хүмүүнлэг байгууллагуудын төлөөлөл, хүндэт донорууд, залуучуудын болон өсвөрийн улаан загалмайн гишүүд, сайн дурын идэвхтэн нийт ивээн тэтгэгч, хандивлагч, гишүүд дэмжигчид оролцож байна.

Ойн баярын үйл ажиллагаа “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны уулзалт”-аар эхэллээ.
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Ганболд болон албаны зочид төлөөлөгчид оролцлоо. Ойн баяраа тэмдэглэж буй Улаан загалмайн хорооны хамт олонд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн, Улаан загалмайн хорооны үйл ажиллагаа болон хамтын ажлын талаар мэдээлэл хийв.

IMG_0022

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *