2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Дорнодын шигшээ баг тамирчид хоёр дахь удаагаа аваргын төлөө өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн жилийн МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом 2016” тэмцээнд “Дорнод” аймгийн шигшээ баг түрүүлж байсан юм.

IMG_0533

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн хөлбөмбөгийн баг тамирчидын төлөөлөлийг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ. Багийн спортыг хөгжүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргын зүгээс олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ажилладаг.  Дасгалжуулагч  Л.Наранбаатар аймаг орон нутгийн удирдлагын зүгээс дэмжиж ажилладаг талархал илэрхийлээд Монгол хөлбөмбөгийн холбооны Football ambassador”буюу “Хөлбөмбөгийн элч төлөөлөгч” хүндэт өргөмжлөлийг гардуулан өглөө. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дүрэмд “Аmbassador” гэдэг үг байдаг. Тиймээс ийм өргөмжлөл бий болгосон байна.

Дорнод аймгийн баг тамирчид Мөнгөн медаль хүртэж Хүрхрээ 1-р лигт тоглох эрхээ аваад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *