Гурван улсын онол практикийн бага хурал зохион байгуулагдаж байна

IMG_0494

Монгол, ОХУ, БНХАУ-ын хил зэргэлдээ аймаг, мужийн сургуулиудын “МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ-МАЛЫН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА” сэдэвт онол практикийн бага хурал 2017 оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулагдаж байна. Хурлын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Хөдөө аж ахуйн дээд сургуулийн захирал А.С.Вершинин, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Нерчинскийн Хөдөө аж ахуйн техникумын орлогч захирал Ю.И.Протасов, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган ажил мэргэжлийн дээд сургуулийн орлогч захирал Fan Yong Yi,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Жалантун хотын ажил мэргэжлийн дээд сургуулийн дэд захирал Zhang Hai Feng зэрэг  70 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Онол практикийн бага хурлын зорилго нь Орон нутаг болон хил зэргэлдээ орнуудын мал, амьтны гаралтай гоц халдварт өвчнүүд, түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг боловсронгуй болгох арга замуудыг хэлэлцэх, мал аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааны цаашдын зорилт, хэтийн төлөвлөлтийн талаар санал бодлоо солилцох, мал эмнэлэг, мал үржүүлгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилттэй холбон бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршиж байгаа юм.

IMG_0508

Хурлын үеэр Буриад омгийн хонины аж ахуй, биологийн онцлог, Өвөр байгаль үүлдэрийн Аргуны мах ноосны хэвшлийн хонины бүтээгдэхүүний чанарыг сайжруулах нь, Хятад улсын Зүүн хойд бүсийн махны чиглэлийн шилдэг хонины аж ахуйн үржүүлгийн судалгаа, Махны үйлдвэрийн эрүүл ахуйн зохистой дадал, аюулын шинжилгээ ба эгзэгтэй цэгийг хянах тогтолцоо, Симменталь болон Улаан алаг үүлдрийн гунжин үнээний сүүний гарцын харьцуулсан судалгаа, Үхэр үржүүлгийн технологи, удирдлага, Мах-өөхний хэвшлийн хонь үржүүлэх онолын үндэслэл, селекцийн арга судалгааны дүнгээс гэх мэт сэдэвт илтгэлүүд тавигдана.

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *