Аугаа их эх орны Ялалтын түүхт 72 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Чита хотод албан айлчлал хийлээ.

Албан айлчлалын  үеэр  Өвөр байгалийн хязгаарын амбан Захирагч  Н.Н.Жданновтой албан ёсны уулзалт хийж, Худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

2017-2020 он хүртэл хамтран ажиллах төлөвлөгөөнд нутгийн захиргааны байгууллага, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, залуучуудын хөгжил, байгаль хамгаалал, аялал жуучлал,  спорт, соёл урлагийн салбарт хамтран ажиллахаар тусгажээ.

IMG_5373

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Бадамсүрэн: “Олон жилийн хамтын ажиллагаа илүү өргөжин тэлж, энэ удаад худалдаа, эдийн засаг тэр дундаа хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталсанд талархалтай байгаагаа илэрхийлэв. Мөн Дорнод аймаг хөрш зэргэлдээ орнуудтай  газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр түлхүү хамтран ажилладаг бөгөөд цаашид импортоос гадна экспортлогч үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжин, хөрш зэргэлдээ орнуудтай хамтран ажиллах тухайгаа онцлов.

IMG_5365

Дорнод аймаг Өвөрбайгалийн хязгаарын Чита хоттой олон жилийн турш хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн.
Энэ хүрээнд урлаг, спорт болон хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажилладаг. Тухайлбал, Өвөр Байгалийн хязгаарын амбан захирагчийн тэтгэлгээр Чита хот дахь Уул уурхайн техникум, Бизнес технологийн коллеж, Хөдөө аж ахуй, газар тариалангийн техникум, Цэцэрлэгийн техникумд уул уурхайн инженер, маркшейдер, цэцэрлэгийн багш, малын эмч, санитар зэрэг мэргэжлээр оюутан суралцуулдаг. Мөн урлаг, спортын тэмцээн уралдааныг хамтран зохион байгуулж, хүүхдүүд оролцуулах, мөн хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байсан юм.

IMG_5461

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *