Аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны сар бүрийн 11-ний өдрийг “Залуучуудаа сонсох өдөр”, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгох зорилт тавьсан билээ. Энэ сарын “Залуучуудаа сонсох өдөр”-өөр аймгийн Засаг дарга эрүүл мэнд, боловсролын салбарт ажилладаг залуусын 70 гаруй төлөөлөлтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлууд болон саналыг сонслоо. Уулзалтаас гарсан саналуудыг аймгийн Засаг дарга холбогдох байгууллагууд, баг, сумын Засаг нарт мэдэгдэж дараа сарын уулзалтаар биелэлтийг нь танилцуулдаг юм. Тус салбарт ажиллаж буй залуус тулгамдаж буй өөрсдийн ажиллаж буй салбартай холбоотойгоор нэлээдгүй олон санал, хүсэлт илэрхийллээ.

IMG_0081Уулзалтаар эмнэлэгийн салбарын залуусаас гарсан санал болох БОЭТ-ын эмч нарын үзлэг эмчилгээнд нэн шаардлагатай шүдний дижитал рентген аппарат, сэргээн засах эмчилгээнд искра аппарат, Боловсролын салбарын залуусаас гарсан багш нарын ажлын ачаалал багасаж бүтээмжийг нэмэгдүүлэх “Цахим тестийн уншигч машин” зэрэг төхөөрөмжүүдийг худалдан авахад дэмжлэг үзүүлхээр боллоо, мөн төрөл бүрийн гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж их байдаг ч залуучууд мэдээлэл дутмаг байдлаас болж хамрагдаж чадахгүй байгаа асуудлыг байгууллага бүрт гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр хариуцсан ажлыг, мэргэжилтэнд давхар хариуцуулан ажиллуулж мэдээллээр хангах, мөн залуу эмч нарыг гадаад сургалтад хамрагдахад зардлын дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэв. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн эрх үүргийнхээ хүрээнд боломжтой бусад асуудлуудыг шийдвэрлэхээ мэдэгдэж, залуучуудын гаргасан саналын хүрээнд холбогдох байгууллага, мэргэжилтэнд үүрэг чиглэл өглөө.

IMG_0006 IMG_0009 IMG_0018 IMG_0016 IMG_0012 IMG_0102 IMG_0035 IMG_0033 IMG_0020

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *