Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг сумдад ажиллаж байна

18386877_1524811844197302_530499823_n

Аймгийн Засаг даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.

2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахалсан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Цогтбаяр, Байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн албаны дарга Н.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөлөнбуйр, Булган, Баянтүмэнд суманд ажиллав.

18386729_1524811907530629_1522760579_n

Тус ажлын хэсэг сумдын Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй танилцаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм, мөн иргэдийг нэн ялангуяа мал бүхий иргэдэд сумын зүгээс гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж мэдээлэл хүргэж буй байдал, гал түймрийн аюулыг хэрхэн аюулгүй давах гарах талаар сайтар сургаж бэлтгэх, малчин өрхийг гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг бодит байдалд нийцүүлэн хийх зэрэг ажлуудтай танилцаж, заавар, чиглэл өгч ажиллаж байна. Ажлын хэсэг үргэлжлүүлэн Матад, Халхгол сумдад ажиллана.

18386548_1524812064197280_1161657218_n 18386432_1524811940863959_253621383_n 18425864_1524811900863963_49979945_n

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *