“Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдлаа

18402593_951490774992931_574025367949731919_n

Татварын Ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг татвар төлөгчдийн өдрүүд болгон тэмдэглэдэг. 18 дахь жилдээ тэмдэглэх энэ өдрүүдийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр албан ёсоор нээлээ.

Дорнод аймгийн Татварын хэлтэс нээлтийн арга хэмжээгээ Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын зөвлөх М.Бас-Эрдэнэ болон холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо.

18300804_951490674992941_5581027689544094520_n

Ирээдүйн татвар төлөгч хүүхдүүдэд татвар төлөх ухамсрыг суулгах зорилгоор гар зураг, зохион бичлэгийн уралдааныг жил болгон зарладаг. Улсын хэмжээнд зохион байгуулагдсан гар бичгийн төрөлд 121 бүтээл ирүүлснээс Дорнод аймгийн Хэрлэн сумын VIII сургуулийн 11В ангийн сурагч Б.Отгончимэг “Бид НӨАТ-ын азтан боллоо” зургаараа  тэргүүлсэн байна.
tatvar04-131302-231857837
 Өдөрлөгийн үеэр гар зураг, зохион бичлэг, Монгол үндэсний тоглоом бүтээх болзолт уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдад шагнал гардууллаа.  “Татварын тогтолцоо” сэдэвт сургалтыг Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа агентлаг хэлтсийн удирдлагууд, ирээдүйн татвар төлөгч Ерөнхий боловсролын сургуулиудын 320 дунд, ахлах ангийн сурагчид, 125 их дээд сургуулийн оюутнууд, 80 гаруй аж ахуй нэгжийн удирдлагуудад мэдээлэл өгч илтгэл тавилаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70582233 утсаар хүлээн авна.
Заавал бөглөх *